-7o
Улаанбаатар хот
mobile menu

Алматы хотын төвд буу барьсан этгээдүүд эмх замбааргүй байдал үүсгэжээ

2016-07-18 16:52:00

 Үл мэдэх этгээдүүд Алматы хотын төвд байрлах Дотоод хэргийн яамны байр руу халдахаар завдаж, буудалцаан үүсгэсэн байна. Үүний улмаас гурван хүн амиа алдсан бөгөөд тэдний хоёр нь цагдаа, нэг нь энгийн иргэн байжээ. Мөн цагдаагийн долоон албан хаагч эмнэлэгт хүргэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан Алматы хотод террорист аюулын хамгийн өндөр буюу улаан түвшинг зарлаад байна. Онцын шаардлагагүй бол иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хотын эрх баригчид анхааруулжээ.Буудалцаан болсон газрыг цагдаагийнхан бүслэн авчээ. Халдлага үйлдсэн этгээдүүд хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч орон нутгийн хэвлэлүүд экстремист бүлэглэлүүд халдлагыг зохион байгуулсан гэж мэдээлжээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
яараад нийтлэл оруулаад үхлээ юу? 3 хүн сэхээнд байна гэсэн ариа үхээгүй эх мэдээг нь үзлээ. худлаа дутуу сонин мэдээлэл битгий оруул
2016/07/18 202.179.31.68
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 209