Музейг БНСУ-ын буцалтгүй тусламжаар барихаар болов
2013 оны зургадугаар сард Байгалийн түүхийн музейн барилгыг цаашид "ашиглах боломжгүй" гэж үзэн үзмэрүүдийг нь зөөсөн. Гэсэн ч улсын төсвөөс энэ барилгад зарцуулах хөрөнгө байхгүйн улмаас хэзээнээс энэ барилга баригдаж эхлэх эсэх нь тодорхойгүй байсан юм. Тус музей нь геологи газарзүй, ургамал амьтны аймаг, палеонтологи болон хүн судлал гэсэн салбаруудын 10 мянга гаруй үзмэртэй бөгөөд хэн нэгний бүтээсэн эд өлгийн зүйлийг үзмэрээ болгодоггүй, байгалиас үзмэрээ цуглуулдагаараа онцлогтой. Тэгвэл энэ музейг БНСУ-ын буцалтгүй тусламжаар барихаар болсон байна.
Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.