8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын ҮЗХ 18:00 цагт болно

2016-07-18 17:36:47

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хуралдаан өнөөдөр 18:00 цагт “Туушин” зочид буудалд болох юм байна.  Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэж, баталсан байна. Тодруулбал, хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдэгдэл, АН-ын даргыг томилох тухай, АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн АН-ын VI Их хурлын товыг зарлаж, Их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах юм байна. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд бүх шатанд ялагдал хүлээсэн бөгөөд ҮЗХ-ны хурал, цаашлаад Их хурлаа хуралдуулж, намаа бүрэн шинэчлэх цаг болсон гэж үзэж байгаа юм.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бичээч
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдаа хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ы
2016/07/18 202.131.252.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment