8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2016-07-19 08:03:26

Аргын тооллын  7 сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 15, Суулга одтой, хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цэрэг татах, дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл