8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ, С.Эрдэнэ сайд хоёрын хэн нь худал хэлсэн бэ

2015-11-11 10:09:00

 

Нийгмийн даатгалын ажилтнууд банкуудтай хуйвалдаж, нас барсан ахмад настнуудын нэр дээр тэтгэврийн зээл авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарсан. Тэтгэвэр авдаг байж байгаад нас барсан ахмад настнуудын материалыг улсын бүртгэлд оруулалгүй, нэр дээр нь тэтгэврийн зээл авсан гэсэн үг юм. Тэд тухайн иргэдийг нас бараагүй хэмээн тэтгэврийг нь сар бүр олгодог байсан бөгөөд нийгмийн даатгалын ажилтнууд уг мөнгийг нь тэтгэврийн зээл рүү нь шилжүүлдэг байсан  аж. 

 

Нас барсан иргэдийн нэрийг барьж, улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийн тухай Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан илрүүлэн, шалгаж эхэлсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн төвийн дарга Б.Баатархүү  “Ахмад настай нас барсан иргэдийг бүртгэлийн системээс хасахгүйгээр банкуудтай хуйвалдаж тэтгэврийн зээл авч улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна. Шинжээч томилоод дүгнэлт удахгүй гарна. Урт хугацаанд олон жилийн мөнгөний асуудалд яригдаж байна. Шалгалт хийгдэж байна” гэсэн мэдээллийг өгсөн.

 

ЦЕГ-аас өгч байгаа тайлбараар “Нийгмийн даатгалын салбарынханы дунд сүлжээ болон өргөжсөн, хохирлын хэмжээ их” хэмээн тодосгож хэлсэн. Өмнө нь халамжийн мөнгийг завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, болон н.Эрдэнэбулган нарыг холбогдуулж, цагдаагийнхан шалгаж байсан. Тэгвэл өнөөдөр энэ хэрэг хүрээгээ тэлж, нийгмийн даатгалын салбар тэр аяаараа хамарч байна.

 

Харин энэхүү хэргийн талаар ХАХНЯ сайд С.Эрдэнэ өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо тайлбар хийсэн байна. Нийгмийн даатгалынхан энэ мөнгийг завшах ямар ч боломжгүй. Цагдаагийнхан ямар ч нотлох баримт байхгүй, тодорхой эх сурвалжгүй ярьсан. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б. Баатархүү эх сурвалжаа дурьдаагүй. Мөн үлэмж хэмжээний гэсэн бүдэг, бадаг юм ярьсан. Одоо болтол манай нийгмийн даатгалын нэг ч байцаагч дээр эрүү үүсгээгүй. Нийгмийн даатгалын 1500 байцаагчийг хулгайч луйварчин гэж болохгүй. Би хариуцлагатай юм хэлье. Нийгмийн даатгалынхан ийм буяндаа бузар хийсэн юм хэзээ ч хийхгүй” хэмээсэн юм. Тэгвэл ЦЕГ болон С.Эрдэнэ сайд хоёр хэн нь худалаа ярьсан вэ. Хуулийн байгууллагынхан үнэн мөнийг олно бизээ. Энэ асуудалтай холбоотой ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн төвийн дарга Б.Баатархүү болон  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн С.Эрдэнэ сайдын тайлбар бүхий бичлэгийг хүргэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ хүнд хууль үйлчлэлгүй олон жил явж ирлээ. Хүмүүс худалч, хулгайч л гэж ярихым байна ш дээ. Олны үг ортой гэж.
2016/04/19 103.17.108.42
С.Эрдэнэ өөрөө алуурчин хулгайч шүү дээ НД санд ер нь бидний мөнгө байгаа болов уу.
2016/02/25 103.17.108.42
Ариунаа
үнэн шүү дэ саяхан миний танилын эмээ нас бараад 2 жил болж байсан чинь нэр дээр ньтаван сая гаран төгрөгийг нт хуурамчаар авч идсэн баримт цагдаа үзүүлэн мэдүүлэг авсан байна лээ ,энэ арай дэндэж байгаа юм биш үү,өөрөө худалч хулгайч ийм хүн яаж салбар у
2016/02/01 103.17.108.42
МЭДЭЭЖ ЭРДЭНЭ-СИЙН ХУЛГАЙЧ Л ХУДЛАА ХЭЛСЭН БАЙЖ ТААРАА. ХУУРСААР ХУУРСААР ХУЛГАЙЧ ГЭЖ ЗҮГЭЭРЧ НЭГ ХЭЛЭЭГҮЙ БАЙХ
2016/01/14 103.17.108.42