8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын засаглал ба АН-ын ирээдүй

2016-07-19 08:49:19

УИХ-ын сонгууль, Үндэсний их баяр наадам, АСЕМ гээд түүхэнд тодоос тод  тэмдэглэгдэн үлдэх чухал үйл ажиллагаануудыг энэ сард манай улс маш амжилттай зохион байгууллаа. Харин одоо Засгийн газрын дотоод ажил үлдэж, эрхэм гишүүд ч ажилдаа шамдан орж байна. Эхний ээлжинд МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдгээ мэдэгдсэн. Тус намынхан сонгуульд оролцохдоо “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мэргэжлийн гэдэг үгийг энгийнээр ойлговол “давхар дээлгүй” байх тухай хэмээн ойлгосон. Гэтэл үүнийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сайдаасаа эхлээд шат шатандаа мэргэжлийн хүн ажиллуулахыг мэргэжлийн Засгийн газар гэнэ” хэмээн томьёолсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын эрх барьж байгаа энэ удаагийн Засгийн газар давхар дээлнээс татгалзахгүй гэдгийн тайлбарлаж хэлсэн. 


Үүний сургаар засгийн газрын сайдын төлөөх тэмцэл аль хэдийн эхэлсэн сурагтай. Тэд бизнес, залуус, 50-иас дээш насныхан хэмээн ангилан дайнаа эхлүүлсэн сурагтай. Тэд эрх мэдлийн төлөө ингэж тэмцэж эхлэх юм бол АН шиг хөнжил дотроо хөлөө жийлцэж байсан цаг хугацаатай ялгагдахгүй болно. 
Эхний урьдчилсан таамгаар Засгийн газрын бүтэц 11-13 яам, дэд сайдтай байх хувилбар яригдаж байгаа аж. Мөн түүнийг удирдах сайд нарын нэрс ч яригдаж эхэлжээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам - Б.Саранчимэг

Гадаад хэргийн яам - Д.Цогтбаатар/Г.Занданшатар
Сангийн яам - Ч.Хүрэлбаатар/Б.Чойжилсүрэн
Хууль зүйн яам - Ц.Нямдорж
Батлан хамгаалахын яам- Ж.Энхбаяр
Барилга, хот байгуулалтын яам - О.Одбаяр /Алтай холдинг/

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам - Ё.Отгонбаяр
Зам, тээврийн яам - Л.Энх-Амгалан

Уул уурхайн яам - Ц.Даваасүрэн Эрчим хүчний яам - А.Тлейхан

Эрүүл мэнд, спортын яам – Ж.Цолмон нарын нэрс эхнээсээ  яригдаж эхэллээ. 

Өчигдөр МАН болон засгийн эрхээс буусан АН тус тус намын эрх барих дээд байгууллагынхаа хурлыг хийлээ. МАН залуус эрх мэдлийн төлөө сэм дайтаж эхэлсэн энэ үед өвдөг шороодсон АН алдаа оноогоо ярилцаж, шинэчлэлийг авчрах алхмуудаа хэлэлцсэн.  Тэд өөрсдийнхөө гол алдаа дутагдалыг мафи шиг сүлжээгээр дамжуулан намын эрх мэдлийг хэрэгжлүүлэх гэж үзсэн мөн эрх мэдэл, ашиг сонирхолоо илүүд үзсэн хэмээн дүгнэж байгаа бололтой. АН-ын шинэчлэл хөдөлгөөний зүгээс намын үндсэн дүрмийг нэн даруй өөрчилж, шинэчлэх ёстой хэмээн үзэж байгаа. Тус намынхан фракцыг бус бодлогын нам болох ёстой гэдэг асуудал дээр дуу нэгтээ санал нэгдэж байгаа аж. АН-ын Намын Их хурал 12 дугаар сарын 05-06 болохоор болсон бол ҮЗХ -ны хурал өнөөдөр 11:40 цагаас эхлэх юм байна.Өнөөдрийн АН-ын ҮЗХ-аас гарсан шийдвэр АН-ын ирээдүйг тодорхойлох болно. Тэд намаа шинэчилж чадах болов уу. Харин МАН Засгийн газраа хэрхэн байгуулах бол. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
chaddag hunee l said hiilge, ard tumend ur dun chuhal
2016/07/20 122.108.198.208
ГИШҮҮН
ЗА ТА НАР ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРГИЙН БУС ЯАМАНД ДАВХАР ДЭЭЛ БҮҮ ӨМСҮҮЛЭЭРЭЙ, БАС ӨМНӨ НЬ АВИЛГЫН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОЖ БАЙСАН ХҮНИЙГ САЙДААР БҮҮ ТОМИЛООРОЙ. ТЭГЭЭЛ БОЛОО. АРД ТҮМЭН ҮҮНИЙГ Л ХАРЖ БАЙНА.
2016/07/19 103.212.118.238
  • Recent
  • Most Read
  • Most Comment