БГД-ийн 18-р хороо "96-р сургуулийн хашаанд зодуулсан хүн байна" гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагаар УБХЦГ-ын ГХТГ-ын алба хаагчид шалгахад: СХД-ийн 11-р хороонд суух 46 настай эрэгтэй Б-ыг БГД-ийн 18-р хороонд суух 47 настай эрэгтэй Г нь согтуурсан үедээ зодож амь насыг хохироогоод зугтаасныг тогтоожээ. Ингээд ЭЦТ-ийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж хэрэгтэнг баривчилсан байна.
Хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг ЭЦГ шуурхай илрүүлжээ
2016-07-19 09:29:44