Туул голд хүн живсэн дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ . Энэ дагуу шалгахад Хан Уул дүүргийн нутагт, “Мишээл экспо” төвийн урд хэсэгт эрэгтэй 15 настай Х гэгч иргэн Туул голд сэлж байгаад живсэн байна. Х нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд оршин суудаг байжээ. Энэ хэргийг Хан Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Өчигдрийн хувьд нийтдээ 4000 гаруй дуудлага иржээ. Үүнээс 71 нь гэмт хэргийн шинжтэй, 1201 нь зөрчлийн, 440 согтуугийн, 269 нь зам тээврийн ослын дуудлага эзэлсэн байна.
Туул голд хүүхэд живжээ
2016-07-19 11:39:47