8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сутайн буянт компанийн автобус шатлаа

2015-12-07 16:35:00

“Сутайн буянт” компанийн Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ шатсан хэрэг гарчээ. Гэвч энэ мэдээллийг Сутайн буянт компани үгүйсгэлээ. "Манайд автобус шатсан хэрэг гараагүй" гэх тайлбарыг өгсөн байна. Харин энэ талаар гал унтраах ангиас галын дуудлага өгсөн эсэхийг асуухад "Сутайн буянт компанийн автобус шатлаа гэсэн дуудлага ирсэн. Гэхдээ удалгүй дуудлагаа буцаасан. Өөрсдөө галаа унтраачихлаа гэсэн" аж. Өнгөрсөн долоо хоногт мөн л тус компанийн автобус буудал дээр зогсож байсан 9 хүнийг дайрч, нэг хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл