8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 309.7 тн хогийг цэвэрлэжээ

2016-07-19 12:36:07

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, талбайн цэвэрлэгээний ажлыг баяр наадмын өмнөх болон тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдийн хугацаанд амжилттай сайн зохион байгууллаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн цэвэрлэгээний зураглал, төсвийн хуваарилалтын дагуу 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн Тохижилт үйлчилгээний байгууллагуудад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбай болон наадамчдад зориулсан авто машины зогсоолууд болон Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, нийт 172.2 мянган м2 талбайг цэвэрлэсэн байна. Мөн нийтийн үйлчилгээний байгууллагууд ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа болон зэрлэг ургамлыг устгах ажлуудыг хийжээ. Хог цэвэрлэгээ, тохижилтын ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүргүүдийг нэгдсэн удирдлагаар ханган хяналт тавьж ажилласан байна. Наадмын өдрүүдээр 215 зам талбайн үйлчлэгч, 69 жолооч, инженер техникийн ажилчид 309.7 тн хогийг цэвэрлэжээ.   Мөн зам цэвэрлэгээний тусгай зориулалтын автомашинаар 7-р сарын 9-12-ны хугацаанд өдөрт 2-3 удаа цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн автозам болон цэнгэлдэхийн дотор талын гүйлтийн замын тоосыг соруулж угааснаар цэнгэлдэх орчмын агаарын чийгшилтийг нэмэгдүүлж нийслэлчүүдийн ая тухтай орчинд наадамлах нөхцөл бүрдсэн байна.  Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газрууд хэвийн ажилласан бөгөөд бохир соруулах ажлыг тогтмол хийж гүйцэтгэсэн,  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 200ш хогийн савыг дүүргүүдэд хүлээлгэн өгч  байршуулсан, дотор талбайд 40ш тэргэнцэр байрлуулах ажлыг зохион байгуулсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Үндэсний Их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас “Ногоон эко систем” ТББ-тай хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “Цэмцгэр наадацгаая” үйл ажиллагааг зохион байгуулж, сайн дурын 100 оюутан энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл