Өнгөрсөн оны аравдугаар сард Сандэй худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сард хүлээн авсан байна.
Уг хэрэгт нэр бүхий 112 иргэн хохирогчоор тогтоогдсон бөгөөд шүүх хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулахаар тов гарчээ.