8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван хүүхдийн амийг аварсан Г.Түвшинжаргалд талархал илэрхийллээ

2016-07-19 17:40:00

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Г.Түвшинжаргал  энэ сарын 17- ны өдөр 15.00 цагийн орчим  утаа  уугисан гэрт орж галыг унтраасан талаар сайн мэдээлэлийг хүргэж байсан билээ. Тус утаа нь уугиж байсан гэрт бага насны 5 хүүхэд байжээ.  Иргэн Ө-ийн хүүхдүүд цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч эхэлсэн үед Г.Түвшинжаргал таарч, галыг нь унтраасан байна.  Тэрбээр  хүүхдүүдийн амийг аварч, гэрийг бүрэн шатахаас өрсөж  галыг унтраасан байна. Ийнхүү  авхаалж самбаа, эрэлхэг зориг гарган  гал унтрааж, 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал дэвшүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл