Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багийнхан энэ сарын 10-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт 24 цагаар ажиллажээ. Энэ хугацаанд 6 эмч, 4 сувилагч 6 автомашинтайгаар унаач хүүхдүүд болон наадамчин олонд үйлчилсэн байна. Хурдан морины 6 насны болон эрлийз 3 насны уралдаанд нийт 30 хүүхэд мориноосоо унасан нь өмнөх оноос 48 хувиар багассан байна. Үүнээс 4 хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авчээ. Хүүхдүүд хугарал, мултрал шархны гэмтэл гараагүй учраас эмнэлэгт хүргээгүй, эцэг, эх харгалзан хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна.
Наадмаар 30 хүүхэд мориноос унажээ
2016-07-19 18:10:00