8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайн мэдээ: Чулуутын голд осолдсон долоон хүний амийг аварчээ

2016-07-19 18:35:00

Энэ сарын арван нэгэнд долоон хүнийг амийг аварсан буянтай үйл явдал болжээ. Тухайн үед иргэн Батжаргал гэр бүлийн хамт нутгийнхаа наадмыг үзэх гэж явсан аж. Архангай аймгийн Тариат сумын Чулуутын голоор машинтайгаа гатлах гэж байгаад машин нь гэнэт унтарч, голын урсгал даган хөвж эхэлсэн байна.

Ийн хөвж яваа машин дотор ус дүүрч доторх зорчигчдод аюултай байдал үүсчээ. Голын ойр орчимд нутагладаг Л.Буяннэмэх хэмээх залуу өөрийн хийлдэг завиараа живж буй долоон хүнийг голын эрэг дээр зөөн амь насыг нь аварсан байна. Хүний алтан амь аварсан залуу Архангай аймгийн Тариатын сумын харцага цолтой бөх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл