Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа хийхээр болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулна. Мөн энэ үеэр амьтны амь таслах, байгальд хог хаяхыг цээрлэх юм байна.
Отгонтэнгэр хайрханыг энэ сарын 22-нд тахина
2016-07-20 09:05:14