8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэний цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол захиалж авах боломжтой

2016-07-20 10:50:00

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд  нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316, Засгийн газрын харъяа, Яам болон агентлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарт Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гадаад паспорт захиалах, иргэний цахим үнэмлэх захиалах зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас мэдээлж байгаагаар нийслэлийн иргэд үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан иргэний цахим үнэмлэхээ Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд захиалах боломжтой болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment