8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуульд горилогчдын сюрприз задарсаар...

2015-12-08 09:34:00

Сонгууль дөхөж ирэх жилүүдэд чуулганы танхимд хэрхэн суух талаар өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа хүмүүс Их хурлаас гадна олон бий. Төрийн ордонд суух 76-д багтахын тулд хэдэн жил ч "хөдөлмөрлөж" хэдэн ч хүнд долигнож байгааг хэлэх аргагүй. Тэдгээр хүмүүсийн жагсаалтад өмнөх сонгуульд өвдөг шороодогсод, мөнгөөр бороо оруулагсад гэх мэт хүмүүс хэнэггүйхэн уртаас урт жагсаалт үүсгэнэ. Тэгвэл дээрхи хүмүүс иргэдийн саналыг худалдаж авахын тулд одооноос олон янзаар уриалан дуудаж, аргалж байгаа сурагтай. Ямар сайндаа л "өвөл өгсөн нүүрсийг минь зун сонгууль өгөхдөө санадаг л байгаа даа" хэмээн тэднийг шоглох вий дээ. Сонгууль бүрт л нэр дэвшигчид өрсөлдөж буй тойргийн иргэдэдээ аяга шаазан, календарь, нүүрс, нэгж, гурил, будаа мөнгө гээд өгөөгүй зүйл ховор. Хэдийгээр сонгогчдод  ямар нэг бэлэг сэлт өгөх нь хориотой боловч манайхан өгч, авч сурсан улс. Тэгвэл сонгууль болоход хэдхэн сар үлдсэн энэ үед гишүүд өөрсдийн "сюрпризээ" задлаад эхэлчихжээ. 

Нүүрсчин Г.Баярсайхан

С.Баярын засгийн газарт Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт Чингэлтэйд мөнгөөр бороо оруулж УИХ-ын гишүүн болж байсан. Өөрөөр хэлбэл Д.Зоригтод 20,000 мянган төгрөгөөр саналаа худалдаж, түүнийг чуулганы танхимд өөрсдийгөө төлөөлүүлэхээр суулгаж байсан түүх бий. Экс сайд Д.Зоригт сонгуулиар ажилласан хүмүүсдээ ч зангарагтай хандсан байдаг. Тэгвэл энэ мэт хэдэн сонгуулийн өмнөх үйл явдал одоо ч мөн байсаар л байна. Одоо бүр ил цагаандаа ч  гарч байна даа. Өдгөө Г.Баярсайхан гэж нөхөр тус тойргоос хоёр  ч удаа гараад байгаа. Чингэлтэйгээс  хоёр ч удаа сонгогдсон эрхэм гишүүний хийсэн юм нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй л юм. Гэтэл саяхан Г.Баярсайхан иргэдэд нүүрс тарааж байна. Хөөрхий гэр хорооллын иргэдээ сонгууль болохоос өмнө харж үзэж байгаа нь энэ аж. Тэрбээр хэдхэн жилийн өмнө иргэдэд нүүрс тарааж болохгүй хэмээн Төрийн ордны индэр дээрээс хашгирч байсан. Тэгвэл өдгөө ам, үйлдэл нь зөрсөн үйлдэл хийж байна. Харин энэхүү нүүрсийн ямар мөнгөөрөө авч, яаж тарааж байгаа нь сонирхол татна.

Нэгжчин Л.Эрдэнэчимэг

Сонгууль дөхмөгц сэрдэг гишүүдийн адил Сонгинохайрханаас сонгогдсон Л.Эрдэнэчимэг гишүүн ч хөдлөж эхлэв. "Дахиад сонгогдмоор байна манайхаан та нартаа юу хийснээ хэлж яримаар байна" гэсэн эрхэм гишүүний уулзалтад сонгогчид нь ирэх нь ховорджээ. Уулзалтад ирэхээ больсон сонгогчидоо дуудахын тулд хатагтай Л.Эрдэнэчимэг нэгжээр далладаг болж. Хэрэгцээнд нь тулгуурлан хэн хэндээ ашигтай наймаа хийчихэж байгаа нь энэ гэнэ.  Гэхдээ эрхэм гишүүнийг сандаргасан хүн нь О.Магнай. Хамтдаа жагссан найзууд нь ээлж дараалан бүгдээрээ чуулганы танхимд орж УИХ-ын гишүүн болж байхад О.Магнайд юугаараа дутахав. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд мань хүн эртнээс бэлдэж нүүрс бэлэглэж, иргэдийн алалцуулж байхад их хуралд суучихсан эрхэм гишүүн зүгээр сууна гэж үү. Зарим иргэд О.Магнай ямар мөнгөөрөө нүүрс тараадаг байна гэж эргэлзэж байна билээ.  Үгүй шүү  та О.Магнайг дутуу үнэлж байна. Цаадах чинь бизнесгүй мөртлөө баяжаад, томроод байдаг хүмүүсийн эгнээнд аль хэдийн орсон  шүү дээ.

Д.Ганбатын ганган бэлэг

Бусдад бэлэг тарааж эгээтээ л өвлийн өвгөн мэт загнадаг хүнээр УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат тодорчээ. Тэрбээр Баянхонгор аймгаас өнгөрсөн сонгуулиар гарсан. Ирэх жил мөн л төрөлх нутгаасаа чуулганы танхимд суух сонирхолтой. Тиймээс л эртнээс "ахаа намайг бодоорой хэмээн Тунгалаг тамир кинонд гардагчлан" иргэддээ ирэх сонгуулиар гишүүнээ бодоорой хэмээн хөнгөн цагаан усны сав тарааж яваа аж. Гишүүн маань өнгөрсөн аравдугаар сард үндсэн ажлаа умартан нутагтаа сав тараагаад завгүй байж. Учир нь өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр чуулганы хуралдаанд Д.Ганбат гишүүнийг орж ирэхийг дуудаад, сүүлдээ хайгаад олдоогүй гэдэг. Түүнээс ангийн нөхөд нь Хилийн тухай хуулийн өөрчлөлтийн асуудлаар хариулт авах гэсэн ч тэрбээр нутгийнхандаа "доль хаяад" түмэн завгүй явж. Энэ мэт хаа сайгүй л бэлэг сэлт хөвөрсөөр байна. Удахгүй болох баярууд эрхэм гишүүдийн хувьд сайхан завшаан гэж хэлж болно. Нутгийн шинэ жил болж тэнд очиж шагнаж ивээн тэтгээд л, тэнд очиж нутгийн  ахмад  иргэддээ золгонгоо хэд гурван атгуулаад л. Энэ мэтчилэн удахгүй болох баяруудаар гишүүдээсээ бэлэг аваад байх нь байна шдээ. Хэрвээ та ямар нэг бэлэг авч чадаагүй бол ирэх сонгуульд гориолох, горилохоор санаархаж буй хүндээ л хандчихаж. Тэд чинь бараг гэрт чинь ирээд л гэм хоргүй царайлж байгаад л хөөрхөөн хэдэн юм өгчихнө дөө. 

 

Сонгогдсон тойргийн иргэддээ бэлэг тараадаг дараагийн гишүүн бол  Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  юм. Тэрбээр эдгээр өдрүүдэд тойрогтоо ажиллаж байгаа аж.Гишүүн нутгийнхаа ахмадуудад 10 кг гурил өгөхөө амлажээ. Энэ талаар нэгэн жиргэгч “Гишүүнээ угтаж авлаа Дуучин Далантай, Эрдэнэцэцэг нартай ирэв. Ахмад бүрт 10 кг гурил өгөхөө амлав. 2015.12.01” хэмээн жиргэсэн байна.

Б.Дорж

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar tokhoi
Khoichiin Mongol uls surj duusallaa yandaa yanaaaaaaaaaaaaaaa
2016/04/30 103.17.108.42
цэргийн ангийн ажилтан
Ганбат гишүүн Баянхонгорын цэргийн ангийнханд хөнгөн цагаан шанага тараасныг Цолмон сайд мэдсэн ч мэдээгүй юм шиг сууна улс төрөө гэж хувиа бодох юм аа яана даа ард түмэн
2016/01/03 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment