8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Засгийн газрын гол бодлого хөдөлмөр, нийгмийн салбарт хэрэгжинэ

2016-07-21 10:00:00

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх саналд Ерөнхийлөгч зарим талаар санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН дараах тайлбарыг хийжээ.

Нэгдүгээрт: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг чиг үүргийн буюу бодлогын яам болгосон нь аль улсын хөгжлийн үндэс хөдөлмөр, нийгэм байдаг гэж үзсэнтэй холбоотой. Ажил хөдөлмөр нь эдийн засгийн хөгжлийн түлхүүр, хүний амьдралын баялаг хэв маягийн баталгаа байдаг бөгөөд энэ утгаараа Хөдөлмөр, нийгмийн яамыг бодлогын яам болгох ёстой МАН-ынхан үзэж байна. МАН бол зүүний чиглэлийн нам. Зүүний чиг баримжаатай намууд нь хөдөлмөр, нийгмийн баримжаатай бодлого түлхүү барьдаг, эрүүл мэнд, боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулдаг зүй тогтолтой. Тэр утгаараа МАН-ын Засгийн газрын гол бодлого хөдөлмөр, нийгмийн салбарт хэрэгжинэ.

Хоёрдугаарт: Аж үйлдвэрийг яамыг салгаж, хоёр яамтай нэгтгэсэн нь ач холбогдлыг нь бууруулаагүй гэж МАН-ынхан үзэж байгаа. Уул, уурхай, хүнд үйлдвэрлэл дээр түшиглэн улс орны эдийн засаг хөгждөг гэдэг үүднээс Аж үйлдвэрийн яаманд харъяалагдаж байсан хүнд үйлдвэрийн бодлогыг уул уурхайн бодлоготой нэгтгэж, хамтад нь хөгжүүлэх МАН-ын бас нэгэн бодлого гэж хэлж болно. Нөгөө талаар хүнсний үйлдвэрлэл нь хөнгөн үйлдвэрт ордог. Энэ утгаараа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг хамтад нь нэг яамд харъяалуулах нь харин ч эдийн засгийн хувьд зөв шийдвэр байж болох талтай.

Гуравдугаарт: Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хийсэн өөрчлөлт гэж МАН байр сууриа хамгаалж байна" гэжээ.

Тиймээс тус намынхан Ерөнхийлөгчид Засгийн газрын бүтцийг танилцуулсныхаа дараа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн юм. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ard
Man uragshaa !!! Ene Atigar tarvaga ireh jil shorond oroh uchraas odoonoos dulaan huvtsas hunaraa beldej bai !!!
2016/07/21 68.100.192.219
Зочин
Даанч 12 оны сонгуулиар үнэндээ л төрийн албыг бүр ”арай ч дээ” гэмээр ”мэддэггүйгээ мэддэггүй” хэтэрхий тэнэг суудлын бөглөөнүүдээр дүүргэсэн. Зайлуулахаас яах юм бэ? Төр хүчтэй байж ажил урагшилна
2016/07/21 122.201.22.230
bt
ta nar teneg ymuu elbegin zob
2016/07/20 59.153.85.112
Zochin
Elbegdorj boliosoi. Sain um hiih geheer Elbegdorj haalt hiij soliorood bh uma.NAH uragshaa! Amjilt
2016/07/20 73.51.180.238
Helsenee martsan uu MAN ni han
Shochin
2016/07/20 112.72.11.104
zochin
ingeed hariu hov heegeed, heruul edeed eheldeg nam , shildeg bolovson huchintei geed baisan yasan, hun oldohgui uu,jaahan daichin shineleg ajiilah heregtei baina, ternees bish uhar
2016/07/20 103.229.121.51
zochin
helsen amlasandaa ezen bolooch MAH haan
2016/07/20 122.201.21.169