8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын хурал болно

2016-07-21 10:05:04

10:00 цагт Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын ажиллагаа эзэн Чингис хааны талбайд болно.

12:00 цагт Соёлын төв өргөөнд Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болно.

12:00 цагт “Чингис Хаан” ОУ-ын нисэх буудлын хурлын танхимд Хустайн байгалийн цогцолборт газраас Говийн их дархан газрын “Б” хэсгийн Тахийн тал руу 3 гүү, 1 азрага буюу нийт 4 тахь сэргээн нутагшуулах зорилгоор тээвэрлэх үйл ажиллагаа болно. Энэ нь тахийг сэргээн нутагшуулах, популяцийн генетик олон янз байдлыг дэмжих зорилготой юм.

16:00 цагт Шангри-Ла төвд IMAX кино театрын нээлтийн хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд IMAX кино театрын Ази номхон далайг хариуцсан захирал John Schreiner хүрэлцэн ирнэ.

Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд Азийн Хуульчдын холбооны ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment