8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дэмжлээ

2016-07-21 10:16:00

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дэмжлээ

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эдгээр хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өнөөдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн гэдгээ дурдав.

Засгийн газрын бүрэлдэхүүн 16 сайдтай байхаар боллоо

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд - Ж.ЭРДЭНЭБАТ
  2. Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ
  3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ
  5. Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ
  6. Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд -  С.БЯМБАЦОГТ
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯР
  9. Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ
  10. Барилга, хот байгуулалтын сайд -  Г.ӨНӨРБОЛОР /"Сөүл групп"-ийн захирал/
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ
  12. Зам, тээврийн сайд - Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.АНАНДБАЗАР /"Содмонгол" группийн захирал/
  15. Эрчим хүчний сайд - Д.ЦЭНГЭЛ
  16. Эрүүл мэндийн сайд - Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан/

Мөн шинэ Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд үндсэн чиг үүргийн, харин Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээврийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар тусгасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
negent setgegdliig hariucahgui yum bol ustgaj yaah yum,
2016/07/21 1.25.118.208
үүү
Хятадын хамгийн жижиг тосгон- 3 сая хүнтэй бөгөөд тэнд гацааны 1 дарга л байдаг. МУ-ынх шиг 17 яам,түүний сайд+ УИХ-ын 76 сайд гэсэн нүсэр аппарат үгүй.Тийм учраас авилга бага,ажил нь ургаштай, иргэд
2016/07/21 202.9.40.184