8o
Улаанбаатар хот
mobile menu

40 мянган үнэмлэхийг ирэх наймдугаар 20-ны дотор хэвлэж дуусах төлөвлөгөөтэй байна

2016-07-23 13:30:00

Замын цагдаагийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас жолооны үнэмлэхийг хэвлээгүй юм. Тэгвэл энэ долоо хоногоос жолооны үнэмлэхийг албан ёсоор хэвлэж эхэлсэн байна.

Замын цагдаагийн газар 40 мянга гаруй жолооны үнэмлэх хэвлэх захиалгатай байгаа аж. Үүнд шинээр авах болон хаяж, үрэгдүүлсэний улмаас солиулж авах хүсэлтээ хүмүүс Замын цагдаагийн газарт ханджээ. Тус 40 мянган үнэмлэхийг ирэх наймдугаар 20-ны дотор хэвлэж дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.

Дашрамд дурдахад, Жолооч нарт түр олгосон жолооны үнэмлэхний эцсийн хугацаа ирэх наймдугаар сарын 5-нд дуусч байгаа бөгөөд жолооны үнэмлэх хэвлэх ажил жигдэртэл түр үнэмлэхийг олгосоор байх гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ирэх наймдугаар?????? 20-ны дотор ???????
2016/07/23 103.229.121.216
Moogii
Лиценцийн төвөөс асуусан чин үнэмлэх хэвлэгүй гэж байна лээ
2016/07/21 122.201.31.219