8o
Улаанбаатар хот
mobile menu

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2016-07-22 10:35:32

Ойрын хоёр хоногийн хугацаанд баруун болон төвийн нутгаар, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг анаахруулж байна. 

Иргэдийн хайхрамжгүй  байдлаас шалтгаалан 2016 он гарсаар 17 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт усанд осолдсон дуудлага нийт 53 удаа гарч 63 хүн (хүүхэд-22, насанд хүрэгсэд-41), аадар бороо орж, уруй буусны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 4-11 насны 3 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гараад байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment