МАН-ын Удирдах зөвлөлөөс өчигдөр Засгийн газрын сайд нараа тодруулсан билээ. Энэ асуудлыг зарим гишүүд нэлээд эсэргүүцэж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат сайд нарын томилгоонд ихэд бухимдаж байгаа аж.
Тэрээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо “МАН анхны ялагдлыг хүлээлээ. Сайд нарын нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор гадуур юу болж, шуугиж байгааг та бүхэн анзаарсан уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ. Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонго л доо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал болж байна” гэж хэлжээ.