8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч сайдуудыг дэмжихгүй гэдгээ дахин илэрхийллээ

2016-07-22 11:43:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хариу албан бичиг хоёр хоногийн өмнө илгээсэн билээ. тэгвэл өнөөдөр өглөө  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжихгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр илгээсэн байна. Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрыг шинээр байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд таны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/135 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөх саналтай танилцлаа. Энэхүү санал нь УИХ-д олонхи болсон МАН-ын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, мэргэжлийн, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй байна.

 

Иймд дахин зөвшилцөнө үү” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ERENHKIILEGCH TA ENE JIL ZUNJINGAA BAYAR HKIILEE ODOO CH DUUSAAGYI. HKURDAN ENE ZG aa BAIGUULAACHEE ER. TA EEREE SHIIDEECHEE. ODOO EBEL
2016/07/22 150.129.142.203
Zochin
Zuv zub eronhiilogch mini chadliinhee hereer uzeed zogsoo naad demii saiduudaa soli mergejliin zasgiin gaar gesen yasan
2016/07/22 120.156.93.209