Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмэгтэйг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх хурал яг одоо буюу 13.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. Дээрх хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн харьяат Л.Амаржаргал, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатар нар шунахайн сэдлээр дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн үед тэднийг цаг алдалгүй эрэн сурвалжилж барьж цагдан хорьсон билээ.