8o
Улаанбаатар хот
mobile menu

“Их хурд”-ын морьдыг маргааш бүртгэнэ

2016-07-22 14:17:11

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан болоход хоёр хоног үлдлээ. Долдугаар сарын 24-ний өдөр Монголын шигшмэл хурдан хүлгүүд Хүй мандлын дэнжид хуран чуулна.

“Их хурд-6” уралдаанаас эхлэн азарга, их насны морьдын уралдаанаас гадна хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг санаачлан явуулж эхэлсэн. Тэгвэл морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулж, Монголын хамгийн хурдан морь тодруулах уг уралдааныг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон явуулах аж.

“Их хурд-7” болон Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьдыг маргааш буюу долдугаар сарын 23-нд Морин спорт, уяачдын холбоонд бүртгэж, дугаар олгоно.

Долдугаар сарын 24-ний 07.00 цагаас азарга мордох юм байна. Харин 11.30 цагийн үед их насны морьд уралдана.

“Их хурд-7” уралдааны үеэр ”Молор унага”, “Мөнгөн гүү” тодруулах ёслол, урлагийн тоглолт, бөхийн барилдаан, сурын харваатай.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Boliyo
Naadam hiigeed l boloo bish uu yunii Dansgig, Ikh hurd, aimguudiin oi ?? Boliochee ajlaa hiigeech ee ediin zasag maani yamar baigaa bilee? Mongolchuud naadah nereer arhiddagaa bolimoor yum aa
2016/07/22 77.92.196.156
  • Recent
  • Most Read
  • Most Comment