8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2016-07-23 10:00:00

 Өнөөдөр төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орж сэрүүсэхийг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-25-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл