Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн малчин Ч-н 11 үхэрт долдугаар сарын 18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн учраас аймгийн МЭАЦЛ дээж авч шинжлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.07.21-ний өдрийн А/61 дүгээр захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.