8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар 4 сайдыг эргүүлэн татаж, 11 сайдыг томиллоо

2016-07-23 10:17:42

УИХ дахь МАН-ын бүлэг өчигпөр үдээш хойш хуралдаж 15 сайд нараас дөрвөн хүний нэрийг эргүүлэн татаад байсан. Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг эргүүлэн татсан билээ. Сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ хоёр удаа илэрхийлсэн мөн ард түмэн хүчтэй эсэргүүцэж байсан учраас МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар нэрсийг дахин авч хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрийг гаргаад байсан билээ. 

Үлдсэн 11 сайдын асуудлыг УИХ-ын чуулган өнгөрсөн шөнө шөнөжин хуралдаж сайд нарыг баталлаа. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн УИХ-д өргөн мэдүүлснийг ийн баталсан юм.

Тодруулбал, Монголын Улсын засгийн газрын шишүүн, Шадар сайдаар У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг, Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг, Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргилыг, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэнг, Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогтыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаярыг, Зам тээврийн хөгжлийн сайдаар Д.Ганбатыг, Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тус тус томиллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
P
Oyunhorol argagvi ee otgontengeriin oyutnii ter ih mungiig MAN d ugdug hvn
2016/07/25 77.119.128.144
иргэн
Чааваас даа МАН-ынхан дотор тооны багш Оюунхорол, авто инженер Чойжилсүрэн, намдаа их мөнгө хандивлагч Номтойбаяр гэх мэт нөхдөөс өөр мэргэжлийн хүн олдохгүй байгаа юм боловуу. Цаашид ард олны итгэлч
2016/07/24 202.21.106.127
Зочин
Барилгын сайдаар арай ч рестораны эрхлэгч авгайг тавихгүй байлгүй дээ Үнэхээр иймэрхүү хүнээр тавих гэж байгаа бол Баасан авгай дээр дээ гэсэн ёгтлол байна Барилгынхан дотор өндөр мэргэжлийн олон хүн
2016/07/24 202.179.27.114
zochin
Anandbazar yagaad saidad tohirohgyi gej teren shig shildeg sain menejer l unaltand orson XAA.n salbariig bosgono. Hugjuulne. Ene niigemd biznes hiij amidrahgyi abilga abch amidrah wum uu oilgohgui wum
2016/07/23 182.160.32.150
Зочин
Ц.Цэнгэл гуай бол Эрчим хүчээ хариуцаад Засагт байж л байх ёстой хүн дээ
2016/07/23 103.26.193.94
MAN
Энэ засгийн газарт жинхэн мэрэгшсэн улсууд ажиллах ёостой түүний нэг эрчим хүчний яманд нэр дэвшсэн Ц Цэнгэл яахын аргагүй эрчим хүчний яманд хэрэгтэй хүн төрд олон жил ажилласан мэрэгшсэн хүн шүү энэ
2016/07/23 43.228.129.229
  • Recent
  • Most Read
  • Most Comment