Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмэгтэйг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх хурал өчигдөр боллоо. Шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд сэжигтэнүүдэд 5 жилийн ял оноосон байна.
Дээрх хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн харьяат Л.Амаржаргал, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатар нар шунахайн сэдлээр дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.