Ойрын хоёр хоногийн турш нийслэл төдийгүй нийт нутгаар бороо хур ихтэй байгаа бөгөөд ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уурын орчны хүрээлэнгээс анхааруулж байгаа. Мөн үүнээс гадна өнөөдөр өглөөнөөс эхлэн нийслэл хот орчим манан ихтэй байгаа бөгөөд иргэдийн зүгээс түймэр гарсан хэмээн таамаглаж байна. Харин энэ талаар албаны хүмүүс нийслэл орчимд гал гараагүй гэсэн мэдээлэлийг өгсөн байна. Энэ сарын 27-ны өдрийг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Нийслэл орчимд гал гараагүй
2016-07-23 22:30:24