Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол болж байгаа бөгөөд өнөөдөр Сутай хайрханыг тайх ёслол болох юм.Төрийн тахилгат Сутай хайрхан нь Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон уул юм. Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцох юм байна.
Сутай хайрханыг тайх ёслол өнөөдөр болно
2016-07-24 12:44:19