8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-07-24 14:13:15

Хонь

Ням гараг. Сар нь Жинлүүрийн орд болон харилцааны хэсэгт нэгдсэн тул хайртай хүнтэйгээ цуг таатай, сайхан зүйл тохиохыг хүлээ. Таагүй хандлага хамт олон, найз нөхдийн дунд үүсч болзошгүй. Гэхдээ үүнд тэгтлээ их анхаарах шаардлагагүй. Нөлөө бүхий хүмүүстэй хийх уулзалт, ярилцлага нааштай эрэгэн. Та урьдчилан санаа бодоо бичиж, сайтар бэлд.

Үхэр

Өдрийг идэвхтэй өнгөрүүлнэ. Эрүүл мэнд ерөнхийдөө бага зэрэг доогуур юм шиг санагдвал ямар нэг эерэг зүйл хий. Эрч хүч, амьдрах чадвараа нэмэгдүүлэх сайн цаг үе бол өнөөдөр. Хийх ажлаа төлөвлөсний дагуу явбал хамт олонтойгоо эвсэг байж чадна. Магадгүй мэргэжил дээшлүүлснээр ажлын байр тань баталгаатай болно. Зорилгодоо хүрэхийн тулд хэн нэгний тусламж хэрэг болно. Тууштай шийдвэр гаргаснаар амжилт ирнэ.

Ихэр

Та өнөөдөр маш бүтээлч сэтгэл хангалуун байх болно. Сарны нөлөө их байгаа тул хэт түрэмгий зан гаргахаас сэргийл. Зам дээр анхаарал болгоомжтой яв. Хэрвээ сургуульд сурдаг хүүхэд тань гэртээ амарч байгаа бол тэднийг бүрэн хяналтандаа байгаа эсэхийг шалга. Та ямар ч зүйлийг богинохон хугацаанд хурдан гүйцэтгэх чадвартай байгаа бөгөөд  хийж байгаа зүйлдээ итгэлтэй бай.

Мэлхий

Ням гараг. Холимог байдал давамгайлна. Мөнгө төгрөг, эд хөрөнгийн хувьд азтай байх болно. Хууль дүрэмтэй холбоотой асуудлын хариу нь нэг их сайн байхгүй нь. Хууль бус арга хэмжээ хэрэгжүүлэхээс зайлсхий. Хэдийгээр өөртөө итгэх итгэл өндөр байгаа ч өөрийгөө хуурах ба бүтэшгүй найдвар тавих хандлага гарч магад. Өнөөдөр хуульч хөлслөхөд таатай өдөр биш, ин сургуулийн багш нараас сонгох юм уу хэвлэлийн газарт гар бичмэлээ явуул.

Арслан

Ням гараг. Танд хийх ажил их байгаа учир зочны өрөөнөөсөө алхам ч холдохгүй. Хөрш тань уур бухимдлаа хамгийн анх таарсан хүндээ гаргаж, тэр нь та байж таарах вий. Энэ нь таны бухимдлыг ихэд хүргэх болно. Хол байдаг найз нөхөд, хамаатан садныдаа очих нэрийдлээр салхинд гарч агаар амьсгалаад авах завшан тохиох нь бололтой. Адал явдал эрж хайсан чанар тань амьдрах урам зориг, итгэлийг улам нэмэгдүүлнэ.

Охин

Ням гариг. Өнөөдөр бодит байдлыг хүлээж авахад нэлээд хүндрэлтэй байхаас гадна маш их эргэлзээтэй асуудлууд тулгарах болно. Удирдах албан тушаалтнуудтай болон сайн мэдэхгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой байхыг сануулж байна. Мөнгөний асуудал сэтгэл зовооно. Хэрвээ та худалдаа наймаа хийдэг, эсвэл зээл олгох ажил хийдэг бол болгоомжтой бай. Хүмүүст сайн дураар тусалж, хандив тусламж өгснөөр сэтгэл санаа сэргэх болно. Сайн дурын ажилд хэр их цаг зарцуулж, хэдэн төгрөг өгөхөө сайтар бод.

Жинлүүр

Ням гараг. Амралтын өдрүүдийг хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрөөгөөрэй. Олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүст их ашиг олох боломж гарч ирнэ. Ажилд саад болох зүйлээс болгоомжил. Та хэт урагшаа харсанаар чухал зүйлийг орхиж магад. Ганц бие эсвэл ганцаараа амьдардаггүй л бол гадагш гарах хэрэггүй. Түүнчлэн өрөөний хамтрагчтайгаа учраа олохгүй бол хамгийн том дайсан ч болж магад. Болгоомжил.

Хилэнц

Өнөөдөр ухаалаг, сэргэлэн цовоо байна. Сар хонины орд руу хөдөлж таны санхүү, эд хөрөнгийг чухалчлах тул энэ өдөр мөнгө бүх талаараа хүчтэй. Санхүүгийн асуудлаа тогтворжуулж, зээлийн тайлан тооцоог шалган, орлого зарлагаа зохицуулах цаг ирлээ. Та хайртай хүнтэйгээ хэн нь орлогоосоо илүү ихийг зарцуулдаг талаар маргаж зөрөлдөх байх.

Нум

Хүсэл мөрөөдөл талаар болж, та хууртагдагдаж мэхлэгдэж магадгүй байна. Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай байх нь бусадтай зөрчилдөхөд хүргээд зогсохгүй өөрт тань ч халгаатай болно. Хийж буй зүйлдээ хариуцлагатай бай. өөрийн сул талыг бүү дэлгэ. Өнөөдөр таны хэрхэн биеэ авч явахаас амжилт гагах эсэх төдийгүй хайр дурлалын суудал ч хамаарна гэдгийг сана.

Матар

Ням гараг. Одоогийн ажлын тань орлогыг нэмэгдүүлэх илүү цалинтай албан тушааллд дэвших, ашигтай гэрээ хэлэлцээрт бие дааж ажиллах зэрэг боломжууд танд тохионо. Ажилдаа сэтгэл хангалуун байгаа эсэхээ эргэцүүлэн дүгнэх цаг өөртөө гарга. Матрынхан албан тушаал ахихгүй байх нь тун ховор. Удахгүй боломжийн хэмжээнд амьдралаа өөрчлөх шийдвэр гаргана. Өөртөө хэт найддаг байдалдаа анхаар. энэ нь нэг талаар таныг уналтанд оруулна. Техникийн хүндрэл гарсан үед хурдан шийдлийг олдог чадвар тань хамтрагчид тань таалагддаг

Хумх

Ням гараг. Уран бүтээлийн ажил эхлэх урам зориг төрнө. Олон хүнийг хамарсан томоохон арга хэмжээ зохиох байх. Хөршүүд эсвэл ах, дүүсийн үзэл бодол таныг урьд өмнөхөөс өөр таагүй байдалд оруулж магадгүйг анхаар. Гэвч та хуримтлагдсан дургүйцэл, гомдлоо огоорон тэр бүгдийг мартаж уучлахад бэлэн байна. Томоохон баяр найр гэртээ зохион байгуулах нь мөнгө санхүүг тань хямралд оруулж магад. Өр төлбөрт оролгүйгээр бүхнийг зохицуулсан нь дээр.

Загас

Ням гараг. Мөнгө хийх овсгоо самбаа, төлөвлөгөөнүүд тань саадгүй үргэлжлэх болно. Зохион байгуулалтыг сайн хийснээр таны мөнгө нилээд их хэмжээгээр өссөнөөр таныг бахархуулж, баярлуулах болно. Өдрийн сүүлээр таны ажлын явц хурдсаж, их завгүй байх нь. Дотны хамаатан садантайгаа уулзсанаар үнэхээр сайхан мэдрэмж төрнө. Нэлээн хол амьдардаг олон жилийн өмнөөс мэддэг хэн нэгэн тань таны амьдралд гэв гэнэт гарч ирэх үед таны санхүүгийн асуудалд өөрчлөлт орно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл