8o
Улаанбаатар хот
mobile menu

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой

2016-07-25 08:12:11

Аргын тооллын 7 сарын 25, Сумьяа гараг. Билгийн тооллын 21, Дэлгэрүүлэгч одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутанд мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл