8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногийн өрнийн зурхай

2016-07-26 08:18:00

Хонь: Хувийн болон ажил хэргийн харилцаанд тааламжтай. Таны ажил хэрэг бүтэмжтэй байх болно. Хувийн амьдралын зарим асуудлыг түр орхих хэрэгтэй. Их хэмжээний мөнгөн орлого орж ирэх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, арчилгаа сувилгаа хийлгэх хэрэгтэй. Ганц бие хүмүүст романтик учрал тохионо.

Үхэр: Долоо хоногийн эхээр сэтгэл санаа тавгүй байна. Гэр бүлийн асуудал санаа зовоож, багагүй бухимдах бололтой. Долоо хоногийн сүүлээр амарч эрч хүчээ сэргээснээр, сэтгэл санаа тайтгарна. Ажил хэрэгтээ гол анхаарлаа хандуулж, шургуу ажиллах хэрэгтэй. Танил талаа ашиглан бизнест амжилт олж чадна. Үүнийгээ дагаад санхүүгийн нөхцөл байдал сайжирах бололтой. Найз нөхөдтэйгөө маргах хэрэггүй.

Хамтатгах: Энэ долоо хоногт таны амьдралд онцын өөрчлөлт гарахгүй. Ажил хэрэгт бодлогогүй алхам хийхээс сэрэмжлээрэй. Орлогоо өсгөхийн тулд илүү цагаар ажиллах шаардлага тулгарна. Гэнэт их хэмжээний орлого орж ирэх магадлалтай. Гэр бүлийнхэндээ тусламж үзүүлж, сэтгэл санаагаар дэмжээрэй. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо болгоомжтой хандах хэрэгтэй.

Мэлхий: Танд олон асуудал тулгарна. Асуудлаас зугтахын оронд шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй. Ажил, бизнест алдагдал хүлээж болзошгүй. Хэт ачаалалтай ажиллах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ялангуяа оюуны ядаргаа болон сэтгэл гутралд автах магадлалтай. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал бага зэрэг сайжирна.

Арслан: Хувийн амьдралд сорилттой тулгарна. Таны зүүд зөнтэй байх бөгөөд биелэх магадлалтай. Ажил хэрэг, бизнесийн гэрээ хэлцэл бүтэмжтэй байна. Орлого нэмэгдэх боловч хэрэгцээг бүрэн хангаж хүрэхгүй. Гэр бүл, хайр сэтгэлийн харилцаанд итгэлцэл батажна. Биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс осол аваарт орохоос сэрэмжлээрэй.

Охин: Би-гээ хурцаар илэрхийлж, амбицлах бололтой. Эрч хүчтэй, шийдэмгий байдлынхаа ачаар ажил хэргээ бүтээж, бизнесийн гэрээ хэлцлийг амжилттай байгуулна. Хайр дурлалын харилцаанд таатай. Ганц бие хүмүүс олон хүний дундаас сонголт хийх хэрэгтэй болно. Хэн нэгэн сэтгэл хөдөлгөм сайхан санал тавих боловч сайн тунгаах хэрэгтэй.

Жинлүүр: Ажил ихтэй долоо хоног таныг хүлээж байнх. Таны туслалцаагүйгээр хэн ч юу ч хийж чадахгүй мэт аашилна. Гэр бүлд гэнэтийн баярт явдал тохиох бололтой. Ажил дээр алдаа, осол гарч болзошгүй. Оюуны хэт ачааллаас мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай. Орлого нэмэгдэх бөгөөд таны амжиргаа дээшилнэ.

Хилэнцэт: Улиран одож буй хуучин сар таны муу бүхнийг авч одно. Долоо хоногийн эхээр таны амьдралд баярт үйл явдал тохиох болно. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд орлого нэмэгдэнэ. Зугаацах, хөгжилдөх боломжийг алдах хэрэггүй. Сэтгэл санааны байдал өдөр, өдрөөр сайжирч, өөртөө сэтгэл хангалуун итгэлтэй болно. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Нум: Завгүй өдрүүд хүлээж байна. Хүч гаргаж гүйсний хэрээр ажил хэрэг бүтэмжтэй байх болно. Гэр бүлийн тайван уур амьсгал таныг амрааж, стресс бухимдлаа тайлахад тусална. Ажлын зорилго, төлөвлөгөөгөө бодохгүй гэнэтийн шийдвэр гаргах нь эрсдэл дагуулна. Эрүүл мэндийн байдал хэвийн байх болно. Гэхдээ өндөр настай, жирэмсэн хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Матар: Энэ долоо хоногт та идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хайр дурлалын баяр баясал таны сэтгэл санааг өргөж, урам зориг өгнө. Ажил хэрэгт өөрийн санаа бодлоо хэт бусдад тулгах хэрэггүй. Ердийн үед дуугүй байдаг хүмүүс найз нөхдийнхөө хүрээнд хэт задгай, чалчаа болох хандлагатай. Хэн нэгэнд сайхан харагдах гэсэндээ хуурамч зан гаргах хэрэггүй.

Хумх: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд таатай. Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Гэр бүлээс гадуурх хайр дурлалын адал явдлаас зайлсхийгээрэй. Ажлын эрч хүчээ долоо хоногийн төгсгөл хүртэл хадгалахад хэцүү байх болно. Тооцоотой байж, орлого зарлагаа нарийн тооцох хэрэгтэй. Зугаа цэнгэлд хэт мөнгө үрэх хандлагатай байна.

Загас: Ажил хэрэгт ээлтэй долоо хоног. Таны ажил хэрэг төлөвлөсний дагуу урагшилж байна. Бага зэрэг бэрхшээл тулгарах боловч тэгтлээ асуудал болохгүй. Хамт олон, найз нөхдийн дэмжлэг танд хэрэг болно. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэл баяр тохиох эсвэл зочин хүлээж авна. Зарлага хэтэрч, өр, зээл авахаас аргагүйд хүрч болно. Стресс бухимдлаас үүдэж нойргүйдэх магадлалтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл