8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Засгийн газар Монголын эдийн засгийг хэрхэн аврах вэ

2016-07-25 09:17:00

УИХ хоёр шөнө шөнөжингөө хуралдсаны эцэст УИХ сайд нараа баталлаа. Сайд нарын  нэрийг өргөн барих явцад нэр дэвшигчидтэй холбоотой нэлээд маргаан дэгдсэн ч Ерөнхий сайд ард түмэн болон намын гишүүд сөрөг хүчнийхэний эсэргүүцсэн нэр бүхий 4 хүний нэрийг эргүүлэн татаж, бусад сайдуудыг батлаад байна.  Батлагдсан сайд нар бямба гарагт тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орж эхэллээ. АН-ын засаг барьж байх үед 17,5 хувь хүрч байсан эдийн засаг тасралтгүй унаж өнөөгийн байдлаар ямар ч өсөлтгүй болоод байгаа. Харин МАН богино хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах "Мэргэжлийн засгийн газар"-ыг байгуулж ажиллана хэмээн хэлсэн. Нэг үгээр хэлэхэд манай улс мөхөх үү цаашаа явах уу гэдэг нь "Мэргэжлийн засгийн газар"-аас шууд шалтгаалана. 

Монгол Улсад нүүрлээд байгаа энэ хямралын талаар Ерөнхий сайд хэрхэн даван туулах  талаар хэлэхдээ  “Эхний ээлжинд эдийн засгийн хүндрэл юунаас болов гэсэн дүгнэлт гаргана. Дүгнэлтдээ үндэслэн хямралыг давах хөтөлбөр боловсруулна. Төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа. Тиймээс төсвөө зөв төлөвлөж сурах хэрэгтэй байна” гэсэн хариултыг хэлсэн байна. Ачааны хүндийг үүрэлцэх хүний нэг нь Сангийн сайд  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн.Түүнийг хагас сайн өдөр тамгаа гардаж авах үед УИХ-ын гишүүд өөр өөрийн захиасаа хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Төлбөрийн тэнцэл нэлээд алдагдалтай болсон. Төсвийн алдагдал 1.1 их наяд байгаа, ийм хүнд нөхцөлд энэ албыг авах нь. Ирэх намар Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас хүмүүс ирнэ. Шинэ он гараад Чингис бонд, Самурай бондын төлбөрийг хийж эхлэх ёстой. Бондыг бондоор төлөхөөс аргагүй болно. Маргаашнаас эхлээд дээрх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажилдаа ороорой” гэсэн бол УИХ-ын гишүүн Су.Батболд “Засгийн газрын гадаад өрийг зохицуулах шаардлага үүссэн. Төв банктайгаа нийлээд дөрвөн жилийн төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулаад аваарай. Ингэвэл төлөвлөлттэй болно. Хөрөнгийн зах зээлээ олон улсын жишгийн дагуу явуулаарай. Бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь Сангийн яаманд гарах ёстой” гэлээ.

Мөн түүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Чойжилсүрэнг Сангийн сайдад нэр дэвшүүлэхэд эхэндээ гайхсан. Энэ албанд санхүүгийн өндөр мэдлэг чадвар, туршлагатай хүнийг томилж ирсэн байтал санхүү, эдийн засгийн хямралтай үед өөр мэргэжлийн хүн гаргаад ирэхээр нь гайхаад МАН-ынхнаас асуусан. МАН-ынхан “Манай Б.Чойжилсүрэн толгой сайтай хүн, хар ухаантай хүн” гэж хариулсан.Таны толгойд, таны хар ухаанд итгэж байна. Өнгөрсөн парламентад 2016 оны төсвийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Мөнгөний бодлого дээр мөн ажиллаж байсан учраас тодорхой туршлага суусан болов уу. Монголын эдийн засаг маш хүнд байгаа. Өнгөрсөн парламентаар Өрийн удирдлагын тухай хуулийг баталж гаргасан. Гэвч төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлийг Монгол Улсын өрөнд хамруулахгүй гэж хуулиа баталсан. Ийм юм дэлхийд байдаггүй, энэ алдааг засаж залруулахгүй бол Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ийн 70-80 хувь руу орсон. Төсвийн алдагдал 1 их наяд гэж гарлаа, энэ оны зургадугаар сарын байдлаар. Төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхдөг. Энэ алдааг засаарай. Төсвийн реформыг бид хийж чадаагүй, бодитойгоор хийхгүй бол энэ улс чинь маш хүнд байдалд орсон шүү. Өнгөрсөн дөрвөн жилд мөнгө, хөрөнгө оруулалт, төсөв, халамжийн бодлого нь тусдаа байсан. Үүнээс  болж дампуурсан шүү. Нэг болгоорой” гэсэн.
Ийн ард түмэн итгэж найдсан МАН-ын Засгийн газар бүрэлдэж ажилдаа орлоо. Хэрхэн яаж ажиллахыг ард түмэн харах л үлдлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ерөнхий сайдаа өмнөх дарга сайдууд чинь мөнгөнөөс өөр юү ч бодохгүй хууль бус үйлдлийг олж харахийг хүсэхгүй байсан та ард түмний амьдралыг дээшлүүлэхэд юү хийж чадах ве?
2016/07/27 202.179.8.10
зочин
ерөнхий сайдаа та СӨХгэдэг луйврын газрын хийх гээд суугчдаас мөнгө дээрэмддэг хууль бус үйлдлийг таслан зогсоож ОСК-т энэ мөнги йг өгдөг болгож өгвөл о/ суугчдын амьжиргаа арай дээшлэх болно шүү
2016/07/27 202.179.8.10