Согтууруулах ундаа долоон төрлийн хорт хавдартай холбоотой болох талаар шинэ судалгаа хийсэн байна. Тодруулбал,
Шинэ Зеландын Отага их сургууийн судлаачид "Addiction" сэтгүүлд "согтууруулах ундаа нь мөгөөрсөн хоолой, төвөнх, улаан хоолой, элэг, бүдүүн гэдэс, шулуун гэдэсний болон хөхний хорт хавдар үүсгэгдэг" гэж бичжээ. Согтууруулах ундаа их хэрэглэдэг хүмүүс архинаас үүдэлтэйгээр хорт хавдар тусах эрсдэл хамгийн өндөр байна.Уг судалгааны тайлангаас үзвэл, 2012 онд л гэхэд хорт хавдраар нас барсан нийт хүмүүсийн 5.8 хувь нь согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг байжээ.
Согтууруулах ундаа долоон төрлийн хорт хавдар үүсгэдэг
2016-07-25 09:48:00