Нийслэлийн АН-ын удирдлагуудын зүгээс Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж Чингисийн талбай болгох шийдвэрийг 2013 онд жилд гаргасан. Тэгвэл энэ шийдвэр нь холбогдох хуулийг зөрчиж гарсан тухай НИТХ дах МАН-ын бүлгийн гишүүд хэд хэдэн удаа илэрхийлж байсан ч тусыг эс олсон юм. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болсон нь хууль зөрчсөнийг илэрхийлэн дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгвэл энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болжээ. Шүүх Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн хууль бус шийдвэрийг дөнгөж сая шүүхээс хүчингүйд тооцсон байна.
Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болсон нь хууль зөрчсөн гэж үзлээ
2015-12-07 19:11:00