Дарханы замд ачааны вагон онхолдсон хэрэг энэ сарын 22-23-ны өдөр гарчээ. ОХУ-аас БНХАУ-руу мод тээвэрлэж явсан зургаан вагон “Дархан-2” өртөөний замд онхолджээ. Вагон эвдэрсэн ч тээвэрлэж явсан ачаа бүрэн бүтэн байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Түүнчлэн уг ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Сслын шалтгааныг бороо их орсны улмаас газрын хөрс сууж, зөөлөрсөнтэй холбоотой байж магадгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.
Дарханы замд ачааны вагон онхолдсон хэрэг гарлаа
2016-07-25 10:28:08