8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэргийн газрыг орхин зугтаажээ

2016-07-25 13:51:28

Энэ сарын 23, 24 буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 402 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс  Баянзүрх дүүргийн нутаг Мамба дацангийн I гудамж “Их отор” дэлгүүрийн урд замд T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 26 настай, эрэгтэй Г-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэрэг гарчээ. Мөн  Сүхбаатар дүүргийн нутаг Дамбадаржаагийн гудамж, “Япон цэргийн цогцолбор” явах замд T.Crown маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 31 настай, эрэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхисон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл