8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаяр: АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө

2016-07-26 10:09:19

Өчигдөр АТГ-аас Н.Энхбаярт зарлан дуудах хуудас өгсөн талаар  мэдээлэл хүргэсэн. Энэ үйл явцтай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр намын байрандаа шуурхай хэвлэлийн хурал зарласан байна. Тэрбээр шуурхай хурлын үеэр  “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн тайлбар мэдээ хүлээж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлж балмад аашилж гарлаа. Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуульд бичсэнчлэн өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хоёрдугаарт, заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно. Энэ байр сууриа АТГ-т хэлсэн. Ерөөсөө хүлээж авахгүй шинжтэй байсан.

Өмгөөлөгчийн хувьд улстөрийн зохиомол хэрэг учраас хамтран ажиллахаас айгаад өмгөөлөгчид татгалзаж байна. Улс төрийн үйлчилгээ үзүүлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс би Өмгөөлөгчдийн холбоонд эр зоригтой, хуулиа сайн мэддэг, ур чадвар өндөртэй өмгөөлөгч олж өгөөч гээн бичгийг өмнө нь явуулсан байсан. Өнөөдөр дахин явууллаа.

Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна” гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
mongoliin turd Elbegdorj baisan tsagt Enhbayar zaaval shorond orog estoi bolj bn uu Elbegdorjiig uuriign shalaach dyrakyydaa
2016/07/27 70.58.14.73
эба
хүзүүгүй хүн болмоор юм. тийм юм бол баярцогтоо шалгааж
2016/07/26 202.21.106.123
Bolor
Dandaa l ene xuntei xuuliinxan ATG ingej xarizaad baiv gej dee.exen uedee bol itgej baisan odoo bol arai xudlaa sangadaad baih ym
2016/07/26 202.21.106.146
энх
Тийм л гэмгүй хэлмэгдэх гээд байгаан бол зүгээр л очоод мэдүүлэг өгчиөд яадагийн.АТГыхан юу гэж л бүдүүлэгээр дайрч давшихав дээ. өөрөө л улс төржүүлээд сенсацлаад байгаам биш үү.
2016/07/26 43.228.129.91
Tuya...
Ih idsen dee uil laigaa edel....Burhan bdag yum...
2016/07/26 202.9.41.71
AAAAAAAAAAAAAAAA
UVUU MINI NARSAN GERLUUGEE NEG YAVDAA..TSAG CHINI UGAASAA BOLSON SHDEE
2016/07/26 211.217.210.246
Зочин
Энхбаярыг ямар луйварчин бэ гэдгийг бүгд мэддэг болсон учраас монголоос өмгөөлөгч олдохгүй байхоо.Х ууль бүх хүмүүст тэгш үйлчлэх ёстой тийм учраас дуудсан цагт нь очоод шалгуул.
2016/07/26 182.160.3.3