8o
Улаанбаатар хот
mobile menu

Есөн давхраас хүн үсэрч нас барсан хэрэг гарчээ

2016-07-26 11:58:42

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал,  энэ сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хороонд оршин суух иргэн Н.Х өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон байна. Талийгаач Н.Х нь хувиараа бизнес эрхэлдэг нэгэн байжээ. Нас барсан шалтгаан нь ихээхэн хэмжээний мөнгөтэй холбоотой хэмээн зарим эх сурвалжууд тайлбарлаж байна. Учир нь тэрбээр нас бархаасаа хэдхэн цагийн өмнө хүнтэй архи ууж маргалдаж байсан аж. Эмнэлэг цагдаа нарыг ирэхэд талийгаач нас барсан байсан бөгөөд Н.Х нь бусдад зодуулсан шархтай, архи уусан байдалтай байсан байна. Үүн дээр үндэслэн түүнийг бусдын гарт амиа алдсан байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Одоогоор тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment