Энэ сарын 04-ны өдөр нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар хамтран нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгжид гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтанд 777 тээврийн хэрэгсэл, жолооч хамрагджээ. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон хэрэглээний стандартын шаардлагыг 17 үзүүлэлтээр шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй нэг, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 32, ажлын хувцасгүй 37, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу гурав, гадна дотор цэвэрлэгээ хангалтгүй 28, суудлын бүрээсгүй 25, чиглэлийн хаяггүй дөрөв, лед хаяггүй гурав, автобусан дотор байршуулсан камер дутуу долоо, цахим төлбөрийн карт уншигч ажилгүй нэг, чанга яригчгүй 76, гэрэл дохио бүрэн бус 92, цацруулагчгүй долоо, оношлогоонд ороогүй 12 зөрчил илрүүлсэн байна. Нийт 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг газар дээр нь арилгуулсан ба гарсан нийт зөрчлийг яаралтай арилгах талаар мэдэгдэл хуудсыг хүргүүлжээ.
Мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 32 жолооч байжээ
2015-12-08 08:15:00