Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтод өвчин маш их гарч байгаа. Үүнээс урьдчилан сэргийлж, Зооноз өвчин судлалын үндэсний төв” улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг хийж байгаа юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас уриаллаа.
Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандах шаардлагатай юм байна. Дархлаажуулалт энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.