8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван настай хүү буцалсан сүүнд түлэгджээ

2016-07-27 08:59:05

Сүүлийн үед хөдөө орон нутагт бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэх явдал багагүй гарах болжээ. Өчигдөр л гэхэд ийм дуудлага цагдаагийн байгууллагад хоёр ирсэн байна.

Тухайлбал, Завхан аймгийн Тэлмэн суманд гурван настай хүү буцалсан сүүнд түлэгдсэний улмаас амь насаа алджээ. Түүнийг түлэгдсэн даруйд нь Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн боловч эмчлэгдэж байгаад нас барсан байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн энэ сарын 17-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд хоёр настай хүү мөн л халуун тогоотой хоолонд түлэгджээ. Одоогоор Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Тиймээс иргэдэд хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gee
anhaaral halamj mash muu bna
2016/07/28 43.242.243.225