Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ахлах сургуулийн 1995 оны төгсөгчид 20 жилийнхээ уулзалтаа хийсэн байна. Энэхүү уулзалтаараа Их-Уул сумын төгсөгчид нэг ангийн найзууд өөд болсон ангийн андынхаа ээжид шинэ байшин барьж өгсөн буянтай үйлс бүтээжээ. Мөн үүнээс гадна төрөлх сургуульдаа тоглоомын талбай байгуулж, соёлын төвдөө иж бүрэн тоног төхөөрөмж хандивлаж, ойн баярынхаа үеэр хүүхдийн барилдаан, хурдан дааганы уралдаан зохион байгуулан, соёлын төвдөө хоёр цаг 30 минутын концерт тоглож, олон нийтэд сонирхуулсан байна.
Нас барсан найзынхаа ээжид байшин барьж өгчээ
2016-07-27 09:09:51