8o
Улаанбаатар хот
mobile menu

Барилгын салбарынхан "Гамин" Болороог эсэргүүцлээ

2016-07-27 09:27:00

Хэдхэн хоногийн өмнө Барилга, хот байгуулалтын сайдад "Сөүл" группын ерөнхийлөгч олноо “Гамин” Болороо нэрээр алдаршсан Г.Өнөрболорыг нэр дэвшүүлсэн. Энэхүү үйл явдал олон нийт төдийгүй намынхан сөрөг хүчнийхэн түүнийг эсэргүүцээд байгаа. Түүнийг АТГ-аас Нэр дэвшигч Г.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байна. Түүний нөхөр Г, ээж С, дүү Ө нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна. Иймд Г.Өнөрболорыг сайдад томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Үүнээс гадна нэр дэвшигч төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй гэдгийг олон нийт эсэргүүцэж байгаа юм. Гэвч тэрбээр энэ олон эсэргүүцэлийг үл анзааран төрийн ордноор эргэлдэх болсон. Хэсэг бүлэг хүмүүс Г.Өнөрболорын сурталчилгааг хийж барилгын салбарт мэргэжлийн хүн хэрэгтэй хэмээн ярьж байгаа ч салбарын хүмүүс түүнийг эсэргүүцээд эхэлсэн байна. Барилга угсралтын 5 компанийн нэгдэл болох Үндэсний Бүтээн Байгуулалтын корпораци болон Монголын барилгын инженер, архитекторуудаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт санал хүргүүлсэн байна.

 

 Тэд  Ерөнхий сайдын зүгээс Барилга Хот Байгуулалтын сайдад мэдлэг туршлага, мэргэшлийн хувьд тус салбарын бодлогыг тодорхойлж тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх мэргэжлийн мэдлэггүй хүнийг нэр дэвшүүлсэн явдал нь өмнөх Засгийн газруудын алдааг давтаж, салбарыг бүхэлд нь бус зөвхөн нэг өнцгөөс харж байна гэж ойлгогдож байгаа тул дараах тайлбар болон саналуудыг хүргүүлж байна" гэсэн байна. Мөн тэд  мэргэжлийн бус, салбарын бус сайд томилогдох үед үүсдэг асуудлуудыг мөн тоочин бичсэн байна.

Харинтэрбээр үүнийг үл анзааран тийм ч амар бууж өгөхгүй хэмээн төрийн ордноор дарга сайд нартай сэм уулзан яваа сурагтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
shireenii huuhni naimaa gadnihand zoriulj hiideg bizde
2016/07/28 150.129.141.132
ЗОЧИН
наад хүүхэн чинь мөнгө л тарааж саарал ордноор гүйгээстэй байгаа биз. МАН бол мөнгийг авна ш тээ, Сонгуулийн өмнө Сандуй нь 60 тэрбумыг босгоно гээд бичлэг нь хүртэл явж байсан,энэ бол үнэн
2016/07/27 202.179.29.142
Зочин
Мөнгөтэй солонгостой гэр бүл болж хамаг хөрөнгийн эзэн болоод түүнийгээ жийчихсэн хүүхэн гээ биз дээ.
2016/07/27 182.160.36.133
Zochin
Nudnii bulai, Shivshig. Uher Enhboldod Heden terbumiig ugsiin boldoo.
2016/07/27 122.201.24.237
Зочин
Би 1990 онд ОХУ-д "Ирэгний ба үйлдвэрлэлийн барилгын инженер" мэрэгжлийг эзэмшиж Канад ,Германи улсуудад мэрэгжил дээшлүүлсэн энэ салбарт 26 жил ажиллаж байна Унаган орос мөн англи хэлтэй
2016/07/27 103.229.123.150
irgen
mungul baihad said bolno gesen oilgolttoi baih shig tsaadyyldn ch bas nungo heregtei nyd ylaan mungo tsagaan gedegl bolj baih shiv
2016/07/27 70.58.14.73
зочин
Энэ гамин Болороо гэдэг чинь барилгын мэргэжилтэй биш барилгын БИЗНЕС-тэй биз дээ. Солонгос хэлний орчуулагч гэсэн.
2016/07/27 203.91.117.8
boba
Huuhdiin parkiin neg hesgiig Solongos hoolnii gazar bolgoson ter Ali gazraas barilagiin salbariin tolgoig zalgihaar irsen muu shulam be chi.
2016/07/27 202.179.25.27
Barilgachin
Megrejliin hunee taviach gesen sanal hurguulsen l bna leeshtee. Tegeheer Unurbolor niitsene biz dee.
2016/07/27 124.158.74.34
zochin
money amlaad l yavaad baigaa da kkk
2016/07/27 202.70.37.34