8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Н.Номтойбаярыг томиллоо

2016-07-27 13:11:11

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа.

Энэхүү захирамжаар Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгасан байна. Үүнд:

1.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат

2.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

3.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж

4.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тус тус хариуцах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Batjargal
Nomtoibayraas oor hvn oldohgvi bna yy tor zasag iim harlagan baij toriig ydirdaj chadah yy hvmvvser
2016/08/02 59.153.85.92
эгэл нэгэн
ээ чааваас даа. энэ хүүхэд өөрт хэрэгтэй бэлгэвчээ л тараах байх даа. ард бид ч өнгөрчээ.
2016/07/28 103.242.47.2
зочин
дампууурчээ
2016/07/27 202.179.31.43
зочин
ёстой жинхэнэ,,,,
2016/07/27 202.179.31.43
Suirsen salbar
Eruul mendiin salbar unajee. Saidad tohiroh hun baihgui. Ter Tsolmon ogt tohirohgui. Ene bur ternees ch doloon dor. Mongol uls ingej suireh gej.
2016/07/27 87.211.48.158