8o
Улаанбаатар хот
mobile menu

ШӨХТГ-ын оффис, албан хаагчдийн орон сууцны барилгын шав тавих ёслол боллоо

2016-07-27 13:26:00

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчдийн төлөөх газрын Албан контор, ажилтан албан хаагчдийн орон сууцны барилгын шав тавих ёслол боллоо. Уг ёслолд ШӨХТГ-ын удирдлага болон ажилтан албан хаагч нар оролцсон юм.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөртэй цөөн хором ярилцлаа.

– Албан контор, ажилтан албан хаагчдийн орон сууцны барилгын шав тавих ёслол боллоо. Энэ талаар?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар байгууллагдаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд нийгэмд олон сайн үүргийг гүйцэтгэсэн ч гэлээ зуун хувь үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа хэд хэдэн асуудал бий.

Хамгийн нэгдүгээрт, хуулийн шинэчлэлийн асуудал. Бид хэрэглэгчийнхээ хуулийг шинэчлэн боловсруулаад Шадар сайдад өргөн барьсан. Энэ намрын чуулганаар хуулиа оруулан, батлуулах зорилготой ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, Орон сууцны асуудал байгаа. Олон улсын жишгээр хуурамч бараа бүтээгдэхүүнийг ялгах, дүгнэлт гаргах лабаротари байх ёстой. Мөн уулзалт хийх, ярилцлага авах, байцаалт, мэдүүлэг авах тоноглогдсон өрөөтэй байдаг. Гэтэл өнөөдөр манайд энэ нь байхгүй. Тэгээд эдгээр асуудлыг шийдэх зорилгоор оффисын барилгыг нэн даруй барих шаардлага тулгарсан. Ингээд бид гадны эрхзүйн чадамжийг сайжруулах төслөөс дэмжлаг аваад оффисын барилга, ажилчдынхаа орон сууцтайгаа хамт барихаар болсон.

Үүний давуу тал нь олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн юм. Түүнчлэн манайд ажиллаж байгаа ажилчид, албан хаагчид үнэ төлбөргүйгээр орон сууцанд хамрагдах бүрэн боломжтой болж байна.

-Барилга хэдэн давхар байх уу. Бүх ажилчид орон сууцаар хангагдаж чадна гэсэн үг үү?

-Барилгын зураг төсөл гарсан. Манай бүх ажилчид орон сууцаар хангагдана. Барилгын доод давхарт агентлагийн маань оффис байрлана. Харин дээд давхаруудад нь орон сууц байх юм.

-Барилгын суурь хэзээ тавигдаж барилга босох вэ?

-Есдүгээр сараас эхэлж тендер зарлагдана. Дараагийн хүмүүс үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийх байх. Бид ямар ч байсан хөрөнгө оруулалтыг шийдсэн.

-Барилгын гүйцэтгэл хэзээ дуусах төлөвлөгөөтэй байна?

-Хоёр жилийн дараа гэхэд дуусна.

-ШӨХТГ-ын дараагийн төлөвлөсөн үйл ажиллагаа юу байгаа вэ?

-Сая бид Эрдэнэт хотод очиж хяналт шалгалтаа хийгээд ирлээ. Эрдэнэт үйлдвэртэй нийлээд таван газрыг шалгасан. Одоо Оюутолгой, Эрдэнэставан толгойг шалгахаар удирдамжуудаа явуулсан. Удахгүй хойноос нь очиж шалгалтаа хийнэ.

  • 1

  • 2

  • 4

  • 9

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл