Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимд шүүх хурал боллоо. Уг хэрэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 25 жилийн ял тус бүрт нь оноогоод байсан билээ.
Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурал болж шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэр Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгасан байна. Т.Цогтын хүн амины хэрэг цагаадаж, охины биед хүнд гэмтэл учруулсан хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаажээ.